ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

 Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв. Ингээд долоон санал, дүгнэлт гаргалаа.

Тухайлбал, зарим төсөвт үйлдвэрийн газруудын дүрмийн төслөөс давхардсан заалтуудыг хасаж, дахин боловсруулах, зарим дүрэмд нэмэлт оруулж, чиг үүргийг тодорхой болгох зэргийг санал дүгнэлтэд тусгав. Хурлын хороо Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудын дүрмийг төслийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаар хэлэлцүүлэхийг хуралд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжив.

Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Д.Мөнхтөр, гишүүн Н.Бямбагэрэл, З.Бямбажав, Б.Ерөө, Э.Уянга нар оролцсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ Х...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛ...

ДҮҮРГИЙНХЭЭ ЗАРИМ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАЖ,...

“АНКАРА”-ГИЙН ГУДАМЖИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА