ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Онцгой байдлын байгууллагын ууган анги Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн түүхт 100 жилийн ой тохиолоо.
Энэ үеэр тус ангийн хоёр албан хаагчид Ахлах ахлагч, таван албан хаагчид Ахлагч цол олголоо. Мөн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань Одон”-гоор Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, гал сөнөөгч, ахлах ахлагч Найдангийн Махвал, үйлчилгээний ажилтан Дүгэрийн Бямбаа нарыг шагналаа.
“Хүндэт өргөмжлөл”-өөр Гал сөнөөгч, дэд ахлагч Бат-Эрдэнийн Нямдэлгэр, дэд ахлагч Цогбадрахын Баасандорж, дэд ахлагч Бат-Амгалангийн Сугар,
Дүүргийн Засаг даргын “”Хүндэт тэмдэг”-ээр салааны захирагч, дэслэгч Сосорбарамын Билгүүн, гал сөнөөгч, ахлах ахлагч Батжаргалын Батзориг, ахлагч Жанчивын Мөнхтулга,
Засаг даргын “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Алтангэрэлийн Ариунбаатар, гал сөнөөгч, дэд ахлагч Мөнхжаргалын Тайванжаргал, дэд ахлагч Саранцэцэгийн Батбаяр, дэд ахлагч Нэргүйн Батбаяр нар шагнуулсан юм.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гамшгийн эрсдэлийг бууруулах Орон нутгийн зөвлөлөөс хоёр алба хаагчид тус бүр 5 сая төгрөг олгохоор шийдвэрлэснийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр гардуулан өглөө.
Тус ангийг 1925 оны дөрөвдүгээр сарын 15-ны хуралдаанаар 10 алба хаагчтай анхны галын ангийг “Усан хөөргийн газар” нэртэй байгуулсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар уг ангийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн нийт дуудлагын 70-80 хувьд буюу 43752 удаагийн гамшгийн голомтод ажиллаж, 1.5 их наяд төгрөгийн өмч хөрөнгө, 65829 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ахмад үеийн арвин их хөдөлмөр, бүтээл байгуулсан гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 242 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнаж байсан бол 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байсан юм.
Түүхийн энэ хугацаанд тус ангийн үе, үеийн алба хаагчдын дундаас “Үйлчилгээний гавьяат ажилтан”-2, “Онцгой байдлын албаны Тэргүүний ажилтан”-26, “Онц гал сөнөөгч”-72 төрөн гарсан байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




