ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 86 ДУГААР АНГИ 80 ГАРУЙ МЯНГАН ИРГЭНД ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭНЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 43 тоот тогтоолоор тус дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийг байгуулахаар шийдвэрлэсэн.
Тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, төмөр бетон хийцтэй, 2100 гаруй квадрат талбайтай, А, В, С блокоос бүрдэх бөгөөд дээд давхартаа алба хаагчдын орон сууцыг шийдвэрлэсэн гэдгээрээ онцлог юм. Мөн анх удаа дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар онцгой байдлын анги барьж, ашиглалтад оруулж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян онцоллоо.
Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги ашиглалтад орсноор нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэдэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА