ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 86 ДУГААР АНГИ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ОНОШИЛГООНЫ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЖИГДРҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги өнгөрсөн сард нээлтээ хийн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус ангийн үйл ажиллагааг жигдрүүлэх, хүчин чадлыг сайжруулах тухай асуудлыг өнөөдрийн Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Тус анги нь зөвхөн Чингэлтэй дүүрэг төдийгүй Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргийн 80 мянган иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллах өндөр ач холбогдолтой. Тиймээс зөвлөлийн гишүүдийн зүгээс  Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангид шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн дэмжлэгийг үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн салбар зөвлөл ээлжит хуралдаанаараа найман асуудал хэлэлцэн, шийдвэрлэсний дараагийнх нь Чингэлтэй дүүргийн Эрт илрүүлэг, оношилгооны төвийн тоног төхөөрөмж юм. Дүүргийн 14 дүгээр хороонд баригдсан Эрт илрүүлэг, оношилгооны төвийг ирэх 7 хоногт нээнэ. Энэхүү төвийг амбулатори болон урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллуулахаар одоогоор төлөвлөөд байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тус төвд шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг гаргасан бол Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн салбар зөвлөлөөс дутуу багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх тухай хэлэлцсэн юм.

Чингэлтэй дүүрэг “Эх оронч Чингэлтэй 2028” арга хэмжээний хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг нэмэгдүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад "Орон нутгийн хамгаалалтын танхим"-ыг тохижуулж байгаа. Энэ дагуу дөрвөн сургуульд тус ангийг нээхээр энэхүү хурлаар шийдвэрлэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА