ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗУРГААДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар Онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.

Хуралдаанаар гал сөнөөгчийн тусгай хувцас хэрэглэлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн сургалтын цамхгийн дээврийн засварт дэмжлэг олгох, Дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлын даалгавар батлах тухай асуудлуудыг хэлэлцэж 100 хувийн саналаар холбогдох тогтоолын төслүүдийг баталлаа.

Хуралдааны үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр “Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги нь зөвхөн дүүргийн нутаг дэвсгэрт төдийгүй нийслэлийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг онцлогтой. Өнөөдрийн байдлаар тус ангийн алба хаагчид Чингэлтэй дүүрэгт 169, Баянгол дүүрэгт 119, Баянзүрх дүүрэгт 74, Сүхбаатар дүүрэгт 70 буюу нийт 400 гаруй удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаад байна” хэмээн онцлов. Тиймээс алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, тусгай тоноглол, хувцас хэрэглэлийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгааг дурдсан юм.

Түүнчлэн дүүргийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх ажлын даалгавар батлагдсантай холбогдуулан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн 05, 06, 07 дугаар тогтоолын хүрээнд гал түймэр, газар хөдлөлт болон үерийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэх ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст үүрэг болголоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭ...

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨ...

ТОХИЖИЛТ, ДЭД БҮТЭЦ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦ...

“ЯЙЗҮ-МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧ...