ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ 19 ГИШҮҮНТЭЙГЭЭР АЖИЛЛАЖ, 43 АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл тайлангийн хурлаа хийлээ. Тус зөвлөл энэ онд 19 гишүүнтэйгээр ажиллаж, 43 ажлыг хэрэгжүүлсэн байна. Мөн 12 удаа хуралдаж, 84 асуудал хэлэлцэн 70 тогтоол, шийдвэр баталж, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настанд чиглэсэн гэмт хэрэг, хүчирхийлэл, зам тээвэр, мансууруулах бодис, цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх олон талт аян, сургалт, нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Мөн хууль сахиулах байгууллагуудын чадавхыг сайжруулах зорилгоор техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, иргэдийн оролцоонд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэн ажилласан юм.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий, тусгай, нэг бүрчлэн, соён гэгээрүүлэх, болон бусад арга хэмжээ гэсэн таван чиглэлд ажилладаг. Үүнээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ерөнхий чиглэлийн хүрээнд

-“Шийтгэл бол шийдэл биш”,

-“Анзаар-2”,

-“Татгалзъя” аяныг зохион байгуулсан

-“Утаат болон электрон тамхины хор уршиг”

-“Дэлгэцийн донтолт”, “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн мэдлэг олгох нь”

-“Харах өнцгөө өөрчилье”, “Өөрийгөө танин мэдэх хандлага”

-“Үр дүнтэй төлөвлөлт” зэрэг сэдвийн хүрээнд 5 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 5878 сурагч хамрагдсан байна.

Ирэх 2026 онд архидалт, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис, цахим гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх чиглэлээр анхааран ажиллахаар төлөвлөөд байгааг энэ үеэр танилцуулсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА