ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Гэр сууцаа бүрэн дулаалсан айл өрхүүдэд хийн зуух тараах ажил үргэлжилж байна

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар амралтын өдрүүдээр хийн түлш борлуулах цэг, хийн зуух тараах ажлын явцтай танилцаж, олон нийттэй санал солилцож, шаардлагатай мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 3,078 байшин, гэр сууцыг бүрэн дулаалж дууссан. Утаа, орчны бохирдлыг бууруулах төслийн дараагийн шатны хүрээнд гэр сууцаа бүрэн дулаалсан айл өрхүүдэд хийн зуух тараах ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 300 орчим айл өрхөд хийн зуух суурилуулж, ашиглалтад оруулсан байна.
Хийн түлшний тасралтгүй, хүртээмжтэй хангамжийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд хийн түлш борлуулах 24 цэг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнээс 4 цэгийг ашиглалтад оруулж, иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Эдгээр борлуулах цэгүүдээр үйлчлүүлэх иргэд “Хотула” аппликейшн, гар утасны дугаар эсвэл иргэний үнэмлэхээ ашиглан киоск машинд QR код уншуулснаар хэрэглэгчийн мэдээлэл системд автоматаар бүртгэгдэнэ. Үүний дараа хэрэглэж дууссан хийн баллоныг жинлэн буцаан өгч, дүүрэн баллоноор солих боломжтой.
Буцаан өгч буй баллонд тодорхой хэмжээний хий үлдсэн тохиолдолд тухайн үлдэгдлийг тооцож, шинээр авч буй баллоны үнийн зөрүүг автоматаар бодож төлбөрийг тооцдог ухаалаг төлбөрийн системийг мөн нэвтрүүлсэн юм.
Хийн түлш нь өрхийн хэрэглээнд шинэ технологи тул хийн зуух авсан айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, зөв хэрэглээний сургалтыг “Тавантолгой Түлш” ХК-тай хамтран зохион байгуулж байна. Сургалтаар хий алдагдал илрүүлэх, галын аюулгүй байдал, төхөөрөмжийн зөв ашиглалт, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг өгч, иргэдийн аюулгүй хэрэглээг хангах арга хэмжээг авч байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА