ГХУСАЗСЗ: НИЙТИЙН БАЙРУУДАД ТАВИХ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛЖ, ЦЭГЦЭЛНЭ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 2025 оны 5 дугаар сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулгыг сонссон юм.
Дүүргийн хэмжээнд тавдугаар сарын байдлаар 1628 гэмт хэрэг бүртгэгдээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Цагдаагийн байгууллагаас танилцуулснаар дүүргийн нутаг дэвсгэрт давтамжтай дуудлага ирдэг хэд хэдэн байршил байгаа гэлээ. Тухайлбал, “Тэнгис” кино театр орчимд он гарснаар 364 дуудлага, мэдээлэл өгсөн бол “Бөмбөгөр” худалдааны төв, “Нисдэг машин”, Улсын их дэлгүүр орчимд мөн дуудлага мэдээллүүд давтамжтайгаар ирдэг байна.
Түүнчлэн нэр бүхий хэд хэдэн баар, шөнийн цэнгээний газраас хулгай болон хүний биед халдах гэх мэт бусад төрлийн дуудлагууд ирж байгаа тул цагдаагийн газраас тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагууд хүргүүлжээ.
Мөн энэ үеэр Зөвлөлийн гишүүд нийтийн байруудад шалгалт хийж, хяналтыг сайжруулах санал гаргалаа. Нийтийн байрны эзэд нь өөрсдөө амьдардаггүй, түрээслээд орхидог. Нөгөө талаас манай улсад нийтийн байр ажиллуулах тогтсон стандарт байдаггүй учир хяналт сул байна. Тиймээс нийтийн байруудад тавих хяналтыг сайжруулж, стандарт тогтоож, хууль мөрдүүлж, цэгцлэх шаардлага зайлшгүй үүсээд байгаа юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




