ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ИРГЭДЭД ТЭРГЭНЦЭР ГАРДУУЛЛАА

 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уулзалт зохион байгуулж, 10 иргэнд тэргэнцэр гардууллаа. Чингэлтэй дүүрэг өнгөрсөн сарын 4-нд эл өдрийг угтан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулганыг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж, амьдрах орчныг сайжруулах гэх мэт асуудлыг цогцоор нь хэлэлцсэн байдаг.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийн санаачилгаар Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Япон Улсын “Хүсэл мөрөөдлийн тэргэнцэр” сайн дурын байгууллагатай хамтран ажиллаж, 100 ширхэг тэргэнцрийг хүлээн авсны 50 тэргэнцрийг нь байнгын асаргаатай, зорилтот бүлгийн иргэдэд гардуулан өгсөн юм.

Тэгвэл өнөөдөр ийнхүү 10 тэргэнцрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг даргын орлогч, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Н.Бямбагэрэл нар мөн гардуулан өглөө.

Чингэлтэй дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 3843 иргэн бий. Үүнээс 588 нь буюу хамгийн их нь хөдөлгөөний бэрхшээлтэй иргэн байгаа юм. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй орчин бүрдүүлж, орц, налуу зам, ариун цэврийн өрөө, зам талбай болон мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ялгаварлан гадуурхалтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоонд тулгуурласан шийдвэр гаргах тогтолцоог хэвшүүлэх, тэдний хөдөлмөр эрхлэлт, манлайлал, идэвх оролцоонд анхаарч ажиллахаар төлөвлөөд байгаагаа дүүргийн удирдлагуудын зүгээс хэллээ.

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА