ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХҮҮХДИЙН ТУЛААНЫ СПОРТЫН ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гаднын хөрөнгө оруулалтаар Хүүхдийн тулааны спортын цогцолбор барьж байгуулах талаар уулзалт хийлээ.

Тодруулбал, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Нацагдорж нар ОХУ-ын олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч РУСАЛ компанийн төлөөлөлтэй уулзав.

Тус компани нь олон улсад эрүүл мэнд, спортын чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ удаа Монгол Улсад тулааны спортын цогцолбор байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Чингэлтэй дүүргийн тухайд төвийн зургаа, гэр хороолол бүхий 18 хороотой. Алслагдсан хорооны хүүхдүүдэд зориулж энэхүү тулааны спортын цогцолборыг байгуулах боломжтойг хэлсэн юм.

Талууд энэ талаар санал солилцоод, хөрөнгө оруулагч тал цогцолборын барилга, шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг хариуцах бол дүүргийн зүгээс гаднах тохижилт, инженерийн шугам, сүлжээг шийдэн ажиллахаар санал нэгдлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА