ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨВ”-ИЙН ДҮРЭМ, УЗ-ИЙН АЖИЛЛАХ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Хот байгуулалт, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо хуралдаж, дүүргийн “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм болон Удирдах зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Одоогийн мөрдөгдөж байгаа дүрмийн хэд хэдэн заалт нь үйл ажиллагааны чиг үүрэгт нийцэхгүй, утга агуулга давхардаж, ойлголтын зөрүү үүсгэж төөрөгдүүлсэн асуудал гарч байгаа тул гол хэрэглэж байгаа хууль, тогтоомжид нийцүүлэн зайлшгүй байх заалтуудыг нэмж, төрийн үйл ажиллагааны нийтлэг үүргээр хүлээсэн үйл ажиллагааг илүү тодорхой болгох, дүрэм, журмыг шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг хурлын үеэр онцолж байлаа.

Дүүрэг анх удаа орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, төсвийн хувьд дүүргээс хараат бус бие даасан байдлаар ажиллуулахаар болсон. Тус төв өнгөрсөн оны тавдугаар сараас хойш төсвийн хувьд бие дааж, ажиллаж буй. Мөн анх удаа гэдэг утгаараа цаашид дүрэм, журмыг үйл ажиллагаатай уялдуулах, менежментийн хувьд сайжруулах зэргээр цаг тутам шинэчлэх шаардлага тулгараад байгааг ч энэ үеэр хурлын хорооны гишүүд хэлсэн юм.

Харин “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв”-ийн зүгээс өнгөрсөн онд 153 ажил гүйцэтгэсэн. Ингэхдээ ногоон байгууламжийн тохижилт, явган зам, шат, гүүр, ус зайлуулах системийн ажлуудыг зонхилон гүйцэтгэж, иргэдийн санал хүсэлтэд үндэслэн 8800 гаруй метр явган зам шинээр хийсэн бол аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор 1700 гаруй метр замыг завсарлаж шинэчилсэн гэдгээ танилцуулав.

Хуралдаанд Хот байгуулалт, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Д.Ядамжав, гишүүн Д.Буянтогтох, Б.Мөнхбат, Ш.Нарантунгалаг, Г.Өлзийбаатар, С.Уянгазул нар оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА