ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 2026.04.16

Хот байгуулалт, дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн хороо дүүргийн Засаг даргын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд хуралдлаа.

Хуралдаанаар дүүргийн харьяа хэлтэс, албад болон холбогдох байгууллагуудын 2025 оны ажлын тайлан, 2026 онд хэрэгжүүлж буй ажлын явц, хэрэгжилт, цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсож, санал солилцов.

Энэ үеэр холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, чиглэлийн талаар танилцуулга хийлээ.

Мөн хорооны гишүүд иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтын ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хяналт-шинжилгээг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар үүрэг, чиглэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...