ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хороо ЖДҮ эрхлэгчидтэй уулзлаа

Үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хороо дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бойжиж буй бичил бизнес эрхлэгчид болон зөөврийн ажлын байраар хангагдсан иргэдийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
Тус уулзалтын үеэр бичил бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээ, тулгамдаж буй асуудал, цаашдын хэрэгцээ шаардлагын талаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Мөн зөөврийн ажлын байраар хангагдсан иргэдийн хувьд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулахад тулгарч буй хүндрэл, дэмжлэг шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Хорооны зүгээс бичил бизнесийг дэмжих бодлого, арга хэмжээг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах чиглэлээр цаашид дэмжиж ажиллах талаар санал солилцож, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...