ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

КАМЕРЫН АШИГЛАЛТ, ХАМГААЛАЛТ БОЛОН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ, ХИЙН ХАЛААГУУРААР ДУЛААНАА ХАНГАХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл хуралдлаа. Чингэлтэй дүүрэгт айл өрхийнхөө дулааны хэрэгцээг сэргээгдэх эрчим хүчээр хангах ажил эрчимтэй өрнөж байгаа. Өнөөдрийн байдлаар 94 айл сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа хангаж байна. Цаашлаад эдгээр өрх илүүдэл эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлж, борлуулах боломж бүрдсэн. Үүнтэй холбогдуулан Ажлын хэсэг байгуулах тухай Зөвлөл хэлэлцэв. Тодруулбал, эдгээр өрхүүдэд сэргээгдэх эрчим хүч, хийн халаагуур ашиглан цахилгаан, дулаан шийдвэрлэх боломжийг судалж, дэмжлэг үзүүлэн, хяналт тавьж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Л.Цэеэрэгзэн ахална.

Түүнчлэн дүүргийн Теле камерын хяналтын дэд төвийн камерын хяналтын тогтолцоо, камерын үзүүлэлт, ашиглалт, хамгаалалтад хяналт тавьж, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг мөн байгуулсан юм. Энэхүү ажлын хэсгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга Д.Мөнхтөр ахлахаар боллоо.

Үүнээс гадна “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнуулах болзол хангасан иргэдийн материалыг хүлээн авч, танилцсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА