ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ УРИАЛГА ГАРГАЛАА

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид цаг үеийн асуудлаар хуралдаж,  нийслэл, дүүргийн нийт иргэд, аж ахуй нэгжүүдэд хандаж хорио цээрийн дэглэмийн үед анхаарал болгоомжтой байж, хорио цээрийн дэглэмийг сахиж, төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөгөө, анхааруулгыг чанд сахихыг уриаллаа. 
Мөн Улсын онцгой комиссын шийдвэр, Нийслэлийн Засаг даргын Захирамжийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтэс албадын дарга нарт үүрэг болгов. 

Улс орон даяар онцгой нөхцөл байдалд сонор сэрэмжээ нэмэгдүүлсэн энэ цаг үед “COVID-19” вирусийн халдвараас та өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалахыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас УРИАЛЖ БАЙНА. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА