“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2026.04.07
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах ажлын хүрээнд дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын 2026 онд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явцтай танилцах “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Хурлын Төлөөлөгчид хамрагдаж, дүүргийн “Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ-ын дарга Б.Болортунгалаг болон холбогдох албан хаагчид оролцож, үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Хүүхэд хөгжлийн цогцолбор” УТҮГ нь 2015 онд “Хүүхдийн номын өргөө” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 2023 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн нийт 4 салбартайгаар ажиллаж байна. Тус цогцолборт хүүхдүүд сонирхсон номоо уншихаас гадна сургалт хөтөлбөрт хамрагдах, чөлөөт хэлэлцүүлэг, зохиолч, уншигчдын уулзалт, номын баяр зохион байгуулах боломжтой юм.
Төв салбар нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Улсын их дэлгүүрийн баруун хойно Номын өргөө бүхий цогцолбор барилгад үйл ажиллагаагаа явуулж байна.
Ботгохон салбар нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Хайлаастад үйл ажиллагаа явуулдаг. 3400 ном бүхий уншлагын танхим, сургалтын танхим, кино үзвэрийн танхимаас бүрдсэн.
“Magic box” салбар Чингэлтэй дүүргийн 10, 20 хороонд үйл ажиллагаа явуулдаг уншлагын танхим бүхий зөөврийн номын сан юм.
Ботгохон явуулын номын сан нь хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн алсмагдмал хороодын хүүхдүүдэд очиж үйлчилдэг бөгөөд 2000 ширхэг номын фондтой.
Бүх салбарууд Даваа-баасан гаригуудад 08:00-17:00 хооронд ажилладаг бөгөөд Чингэлтэй дүүргийн харьяат хүүхдүүд үнэгүй үйлчлүүлэх боломжтой юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




