МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Чингэлтэйчүүдээ
Та бүхэндээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж, дүүрэн баяр, төвшин жаргалыг хүсэн ерөөе.
2020 он Монгол улс болон Дэлхий нийтийн хувьд үйлдвэрлэл, үйлчилгээ эдийн засаг, нийгмийн харилцааны бүхий л салбар зогсонги байдалд орсон, олон улс орныг хамарсан цар тахал тархсан хүндхэн жил болж өнгөрсөн ч, Төр, Засаг, ард иргэдийн хамтын хүчин чармайлтын үр дүнд хүнд цаг үеийг даван туулж, тус дүүргийн үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхэн, төр, захиргааны байгууллагын хамт олон энэ онд төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлснийг бахархан тэмдэглэж байна.
Энэ хүнд цаг үед Чингэлтэй дүүргийн нийт иргэд, оршин суугчид та бүхнийг дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө, 2021 онд дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа хүрээнд төлөвлөсөн төлөвлөгөөт зорилтуудаа биелүүлэхэд бүхий л бололцоогоо дайчлан халуун сэтгэлээр хандаж, хамтдаа хүчээ нэгтгэн урагшлахыг уриалж байна.
Монгол улсад тархаад байгаа Дэлхий нийтийг хамарсан Коронавирусын цар тахлыг бид хамтын хүчээр ялан дийлж гарна гэдэгт итгэлтэй байна.
Шинэ оноо угтах баярын мөчид ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан наслахыг, дунд үеийнхэн, залуучууд, багачууддаа ажил, хөдөлмөр, сурлагын өндөр амжилт, итгэл тэмүүлэл, эрч хүчийг хүсэн ерөөе.
2021 он айл өрх, байгууллага хамт олон бүрт өнгө гэгээ, урам зориг, иргэн бүрт баяр жаргал авчрах болтугай.
Сайхан баярлаарай
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Б.МӨНХБАТ
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




