ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИНД ТҮШИГЛЭН ХАЛААЛТЫН СИСТЕМ СУУРИЛУУЛСАН НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ БАЙГААГ ИРГЭД ЯРЬЖ БАЙНА

Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Монгол Улсын цэвэр эрчим хүчний шилжилтийг дэмжин, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Нарны илч” төслийг өнгөрсөн онд эхлүүлсэн. Төслийн хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын системийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болох нүүрсний хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахаар зорьж байгаа юм.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн хэмжээнд 94 өрх нарын эрчим хүчээр дулаанаа шийдээд байна. Цаашлаад эдгээр өрх илүүдэл эрчим хүчээ төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломжтой болж байгаа юм. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч айл өрхүүд бүртгэлтэй апплейкшны тусламжтай хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж хэрэглээндээ зарцуулж байгаа эсэх, үүнээс хэдийг төвийн сүлжээнд нийлүүлж байгаа хянах боломжтой.

Ийнхүү нарны эрчим хүчинд түшиглэн халаалтын систем суурилуулж, яндангаа буулгасан олон давуу тал ашиг тустай байгааг иргэд ярьж байна. Хүлэмжийн хийн ялгарал, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулаад зогсохгүй өрхийн төсөв, тав тухтай, аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлж байна. Гэрийн дулаан тогтвортой, эрчим хүч тасарсан үед цахилгаан, дулаан хэвийн, нүүрс түлж тоосонцор үүсэхгүй, өглөө хүйтэнд босож гал түлэхгүй, түлшний зардал хэмнэсэн зэрэг давуу талыг тэд дурдлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА