ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо цахим үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгжилт, явц, үр дүнтэй танилцлаа

Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хороо дүүргийн Нийгмийн даатгалын газар, Татварын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын цахим үйлчилгээний өнөөгийн байдал, хэрэгжилт, явц, үр дүнтэй танилцаж ажиллалаа.
Ажлын явцад холбогдох байгууллагууд цахим шилжилтийн хүрээнд нэвтрүүлж буй үйлчилгээ, иргэдэд үзүүлж буй хүртээмж, ашиглалтын түвшин, цаашдын хөгжлийн чиглэл, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал солилцов.
Мөн хорооны гишүүд цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг илүү хялбар, шуурхай болгох, иргэдэд хүрэх байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дэвшүүлж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...