НОГООН ХӨГЖИЛ, ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ХОРОО: АВТОБУСНЫ ДУЛААН ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Дүүргийн иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт иж бүрэн тохижилтын ажил хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг багасгах, авто замын түгжрэлийг бууруулах зорилго бүхий “Тохилог Чингэлтэй 2028” арга хэмжээний хэрэгжилттэй Ногоон хөгжил, газрын харилцааны хороо танилцлаа.
Арга хэмжээний хүрээнд иргэдийн нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засах, зам тавих, засварлах, ус зайлуулах шугам, хоолой шинэчлэх, ногоон байгууламж, зүлэгжүүлэлт зэрэг тохижилттой холбоотой бүхий л ажлууд багтаж, өргөн хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Үүнээс иргэдийн дунд хамгийн их хүлээлт, сайшаал, шүүмжлэл дагуулж байгаа нь хороолол дундах зам сайжруулах, шугам, сүлжээг засварлах зэрэг дэд бүтцийн ажлууд байна. Зарим ажлуудаас дурдвал дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй эцсийн буудлаас Зүрх уулын фитнес хүртэлх авто зам, гэрэлтүүлгийн ажил, Их тойруугийн авто замаас Самбуугийн гудамж хүртэл, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэсэн. Мөн сургууль орчмын аюулгүй байдлыг хангаж, 39 дүгээр сургууль, 292 дугаар цэцэрлэг орчмын авто замын аюулгүй байдлыг хангаж сургууль орчмын бүсийн стандартын дагуу хурд сааруулагч гэх мэтийг дурдаж болох юм.
Түүнчлэн нийтийн зориулалттай 30 орон сууцны дээвэр засвар, 17 орон сууцны фасад завсарлаад байгааг танилцууллаа.
Мөн Чингэлтэй дүүрэг 2025 онд 15 төрлийн 45529 ш мод, сөөг тарьж 14000 ам метр талбайг шинээр зүлэгжүүлсэн. Ингэснээр ногоон байгууламжийн талбайн хэмжээг 1.2 га-аар нэмэгдүүлж чаджээ.
Харин Төлөөлөгчдийн зүгээс хуралдааны үеэр автобусны дулаан зогсоолын тоог нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлж байлаа. Мөн эдгээрийн засвар, үйлчилгээ, арчилгаа муу байгааг хөндсөн юм. Хотын стандарт, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс танилцуулснаар дүүргийн хэмжээнд одоогоор автобусны дулаан зогсоол дөрвийг нэмж барихаар нийслэлийн төсөвт тусгасан гэлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




