Ногоон хөгжил, газрын харилцааны хороо: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ОРЧМЫН АВТО ЗОГСООЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Ногоон хөгжил, газрын харилцааны хороо өргөтгөсөн хэлбэрээр хуралдаж, дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.
2025 онд газрын менежментийг хэрэгжүүлэх, газар зохион байгуулалт, нөхөн олговор олгох, газрын төлбөр төвлөрүүлэх гэсэн чиглэлд ажиллаж, 245 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. Энэ хүрээнд 50 гарааш, 25200 метр хашаа татуулсан, 115 ТҮЦ, 27 хаалт чөлөөлжээ.
Харин ирэх онд дөрвөн бүлгийн хүрээнд 159 ажил хийхээр төлөвлөөд байна. Үүнээс хэд хэдэн байршилд газар чөлөөлж, давхар болон гадна авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн худалдаа, үйлчилгээ явуулах талбай, явган хүний зам, талбайн тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.
Хурлын хороодын гишүүдийн зүгээс газар чөлөөлж, бүтээн байгуулалт тохижилт хийхдээ иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн төлөвлөхийг санууллаа. Тухайлбал, сургууль, цэцэрлэг орчмын авто зогсоолыг нэмэгдүүлэх, тохижилтыг сайжруулах санал гаргав. Түүнчлэн газар зохион байгуулалтын төлөвлөгөө төлөвлөлттэй уялдуулахгүй байна гэж хуралдаанд оролцсон Төлөөлөгчид шүүмжлэлтэй хандлаа.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




