ОХИДОД ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭЛБЭРҮҮДИЙГ ТАНИУЛАХ, ТҮҮНЭЭС ЗАЙЛСХИЙХ ТАЛААР МЭДЛЭГ, МЭДЭЭЛЭЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Жил бүрийн 10 дугаар сарын 11-нд Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиодог. Энэхүү өдрийг угтан Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан дүүргийн Хүүхэд хөгжлийн цогцолбор, “Нарны шаргал тусгал” ТББ хамтран “Эрүүл охин-Эрүүл орчин” сургагч багш бэлтгэх цогц сургалт зохион байгуулж байна.
Төслийг хэрэгжүүлэгч “Нарны шаргал тусгал” ТББ-аас танилцуулснаар “Дэлхий дээрх эмэгтэйчүүдийн гуравны нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэлд өртсөн байдаг. 2017 онд Монгол Улсад хийсэн томоохон хэмжээний судалгаагаар эсрэг хүйстний хэн нэгэнтэй хамт амьдарч байсан эмэгтэйчүүдийн 31.2 хувь нь амьдралынхаа аль нэг үед бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд, 40 хувь нь сэтгэл зүйн дарамтад өртөж байсан гэдэг дүн гарсан. 2024 онд хийсэн хоёрдогч шинжилгээрээр энэ эрсдэлт хүчин зүйлсийг дахин тогтоосон байна” гэлээ.
Иймээс охидод бага наснаас эхлэн хүчирхийллийн хэлбэрүүдийг таниулж, хүчирхийлэгчийн зан авир, үйлдлээс сэргийлэх арга замд суралцуулж, цаашид хүчирхийллээс зайлсхийх талаар мэдлэг, мэдээлэл олгох нь чухал байгаа юм.
Энэхүү сургалтаар өсвөр үеийнхэнд хүчирхийллийн төрлүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, үе тэнгийнхнийгээ хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зан үйлд сургах, сэтгэл зүйн болон биеийн үзлэг шинжилгээний талаар мэдээллийг өгч байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




