ОН ГАРСААР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС 616 ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ИРҮҮЛЖЭЭ
Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хороо хуралдаж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явц, үр дүнтэй танилцлаа. Он гарсаар дүүргийн хэмжээнд иргэн, хуулийн этгээдээс 616 өргөдөл, гомдол ирүүлжээ. Үүнээс хоёр дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ болон ерөнхий боловсролын сургууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл зонхилж байгаа юм.
Иргэдээс ирүүлсэн гомдол, саналын дагуу харьяалах газар, хэлтэс, нэгжүүдэд шаардлага хүргүүлж, шийдвэрлэн ажиллаж байгаа талаараа дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс танилцууллаа.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан өргөдөл гомдлыг агуулгаар нь нарийвчлан задлахыг хуралд оролцсон гишүүдийн зүгээс хэлсэн юм. Хуралд хорооны дарга Б.Болортунгалаг, гишүүн Б.Ерөө, А.Ганбаатар, Ш.Мөнх-Оргил, З.Очирбат нар оролцож, ирц 71.4 хувьтай байв.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...
“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА




