ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

”ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТЫН ТАНХИМ"-ЫГ 50 ДУГААР СУРГУУЛЬД ТОХИЖУУЛЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүрэг хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг нэмэгдүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолын баталгааг бэхжүүлэх зорилгоор "Эх оронч цэрэг-2028" цогц арга хэмжээг батлан хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад "Орон нутгийн хамгаалалтын танхим"-ыг тохижуулж байгаа бөгөөд энэ удаа ерөнхий боловсролын 50 дугаар сургуульд иргэн, цэргийн харилцааг бэхжүүлэх "Орон нутгийн хамгаалалтын танхим"-ыг тохижуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр хүүхдүүдэд эх оронч ухамсар, хандлага төлөвших, цэргийн албаны талаар хүүхдийн эерэг хандлага нэмэгдэх, цаашлаад орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээний тухай ойлголттой болох юм.
Уг ажлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбооны Чингэлтэй дүүрэг дэх салбар холбоо хамтран зохион байгуулав.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА