"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ"-ЫН 5000 ОРЧИМ АЙЛЫН 73 БЛОК ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүллээ. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм.
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau” Co., Ltd, “Моринсувд” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Монкон” ХХК болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарсан. Энэхүү таван компани 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих бүтээн байгуулалтыг эхлүүллээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




