ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИЛАА

Өнөөдөр Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ингэснээр анхны жишиг “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж байна.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт нь 13 мянган айлын орон сууцыг үйлчилгээтэй нь хамт барих цогц төсөл юм. Энэхүү ажлыг 24 сарын хугацаанд барьж, гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос бууруулах зорилт тавиад байна.

Сэлбэ дэд төв төсөлд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо буюу Хайлааст, Таванбуудал, Зургаанбуудал орчмын нутаг дэвсгэрийг хамаарна. Тус бүтээн байгуулалтын хүрээнд нийт 158 га газрыг чөлөөлсөн. Одоогоор энэ бүтээн байгуулалт хийгдэж буй талбайд  ерөнхий боловсролын гурван сургууль хичээллэж байгаа. Үүн дээр нэмээд гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй гурван сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулна.

Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд таван цэцэрлэг шинээр барихаар төлөвлөжээ. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулахаар болсон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА