ШШГЕГ-ЫН ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЛБАНД ЦАХИМ БУГУЙВЧИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оноос Монгол Улс хэрэгжүүлж эхэлсэн. Ингэхдээ хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүст цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл гаргасан юм.
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчид техникийн хяналт тавихад шаардлагатай цахим бугуйвчийн дэмжлэг үзүүлж, гардуулан өглөө.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Уламбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналтын удирдлагын төвийн дарга, дэд хурандаа Н.Эрдэнэлхагва, Ерөнхий зохицуулагч, Ахмад Х.Содбаяр, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн Б.Нацагдорж нар оролцов.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




