

СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар иргэдэд цахим орчин дахь залилах, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, зөвлөмж хүргэж, эрсдэлийг бууруулах зорилготой “Хамтдаа хамгаалъя” арга хэмжээ, өсвөр насны хүүхэд, залуучуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мансууруулах бодисын хор уршгийг сурталчлан таниулах, гэмт хэрэг зөрчилд нөлөөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор “Анзаар-2” аяныг хэрэгжүүлэх зэрэг найман асуудлыг хэлэлцлээ.
Мөн энэ үеэр Чингэлтэй дүүргийн 2025 оны дөрөвдүгээр сарын эрүү, хэв журмын нөхцөл байдлын танилцуулгыг сонсов. Дүүргийн цагдаагийн газрын танилцуулснаар он гарснаар 13 мянга гаруй дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Дүүргийн хэмжээнд зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн тоо буурч байгаа нь дээрх үзүүлэлт буурахад нөлөөлсөн байна. Тэгвэл 1279 гэмт хэрэг бүртгэгдсэн нь төвийн зургаан дүүрэгтэй харьцуулахад хамгийн бага байгааг дурдлаа.
Үүнээс гадна соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахимаар үйлдэгдэж, буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэд, олон нийтийг гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үйл ажиллагаа, “Замын соёл-Хамтын хариуцлага” аян зохион байгуулах тухай хэлэлцэн баталсан юм.
Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Уламбаяр, Зөвлөлийн нарийн бичиг бөгөөд Ажлын албаны дарга С.Уянгазул тэргүүтэй зөвлөлийн бусад гишүүн оролцсон юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НОМ ХАНДИВЛАХ 14 ХОНОГИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БА...
СОЁЛЫН ӨВИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭ...
“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ШАВ ТАВИЛАА