ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ТӨЛӨӨЛӨГЧИД ДҮҮРГИЙН “ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ТӨВ” ОНӨААТҮГ-Т АЖИЛЛАВ

 

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид дүүргийн “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨААТҮГ-т ажиллав. Энэхүү газар нь дүүргийн хэмжээнд зам, гүүр, суваг, тохижилт, ногоон байгууламж, авто бааз, засвар, барилга барих, өргөтгөх, инженерийн дэд бүтэц, зөвлөн туслах үйлчилгээ, зураг төсөлт, гүйцэтгэлийн хяналт, захиалагчийн хяналт тавих гэх мэт дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бүхий л ажилд хамааралтай. Дүүрэг анх удаа ийнхүү орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, төсвийн хувьд дүүргээс хараат бус бие даасан байдлаар ажиллуулахаар болсон.

“Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” нь өнгөрсөн онд 153 ажил гүйцэтгэж, тавдугаар сараас хойш төсвийн хувьд бие дааж, ашигтай ажиллажээ. Ингэхдээ ногоон байгууламжийн тохижилт, явган зам, шат, гүүр, ус зайлуулах системийн ажлуудыг зонхилон гүйцэтгэсэн байна. Иргэдийн санал хүсэлтэд үндэслэн 8800 гаруй метр явган зам шинээр хийсэн бол аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор 1700 гаруй метр замыг завсарлаж шинэчилсэн гэдгээ “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨААТҮГ-ын захирал Э.Онон  танилцуулав.

Төлөөлөгчдийн зүгээс тус байгууллагыг богино хугацаанд сайн менежментээр ажиллаж байгааг дурдаж, цаашдаа тоног төхөөрөмжийнхөө ашиглалтыг сайжруулах, гүйцэтгэлийн чанарт анхаарч, бага өртгөөр чанартай ажил гүйцэтгэж, гадаад зах зээлээс мөнгө татан төвлөрүүлэх хэрэгтэйг сануулсан юм. Мөн тус байгууллагын дүрмийг өөрчлөн, шинэчлэх бодит шаардлага байгааг ч хэлж байлаа.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА