ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЯВЦЫН МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо хуралдаж, 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны урсгал зардлын хөрөнгийн зарцуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024-2025 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн явцын мэдээлэл сонслоо. Дүүргийн төсвийн энэ оны орлогын гүйцэтгэл 89 хувьтай байна гэж Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга танилцууллаа.

Дүүргийн төсвийн орлогыг 14 эх үүсвэрээс бүрдүүлдэг. Үүнээс зарим төрлийн орлогын биелэлт муу байгаа юм. Тухайлбал, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого төвлөрүүлэлт 65 хувьтай байгаа нь хангалтгүй байна гэлээ. Хурлын хорооны зарим төлөөлөгчийн зүгээс хог хаягдлын гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийн тоог нэгтгэж, харьяа хэлтэс, хорооны Засаг дарга зэрэг хариуцсан албан тушаалтан, газруудын хамтын ажиллагааг сайжруулах, уялдааг хангаж ажиллах шаардлагатай гэдэг санал гаргасан юм. Түүнчлэн зарим аж ахуйн нэгжтэй байгуулсан хог хаягдлын гэрээг эргэж харж, хариуцлагыг чангатгах ёстой гэлээ.

Тэгвэл Хурлын Хорооны зарим төлөөлөгчийн зүгээс татварын хувь хэмжээг биш бааз суурийг тэлэх нь зөв гэдэг саналыг ч мөн гаргасан юм.

Дүүргийн хэмжээнд хэрэгжиж байгаа улс, нийслэл, орон нутгийн сангийн хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээний тухайд харьцангуй тогтвортой үргэлжилж байна. Он дамжсан болон шинээр хэрэгжиж байгаа 260 гаруй төсл арга хэмжээ байгаа юм. Удаашралтай байгаа гурван төсөл арга хэмжээ байгаа бол ажил хэрэгжиж дууссан дөрөв байна. Мөн гэрээ байгуулан, хэрэгжиж байгаа 24, газар чөлөөлөлтийн шатандаа яваа гурван төсөл, арга хэмжээ байгааг Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсээс танилцууллаа.

Хэлэлцсэн асуудлуултай холбогдуулан Хурлын хорооноос холбогдох чиглэлийг зарим хэлтсийн дарга нарт өглөө. Мөн Хурлын хорооноос санаачлан зохион байгуулах ажлын талаар хэлэлцэж, санал, дүгнэлт гарган Хурлын Зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА