ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Т.Уламбаяр: Нэн тэргүүнд хүүхдүүдийнхээ дулаан өвөлжих, эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөлийг хангана

14, 15 дугаар хороонд ажиллаж өвөлжилтийн бэлтгэл, улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтын явцтай танилцаж, дүүргийн ирэх оны төсөвт тусгах хөрөнгө оруулалтын саналуудыг авч ажиллав. Ингэхэд сургууль, цэцэрлэгүүд ихэвчлэн фасад, дээврийн засвар болон халаалтын шугам зэрэг асуудал тулгамдаж байна гэлээ. Тиймээс өвлөөс өмнө эдгээрийн дулаан, халаалт зэргийг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Тус хороодод сургууль, цэцэрлэгт камержуулалт харьцангуй сайн байна. 15 дугаар хороонд байрлах 83 дугаар цэцэрлэг гэхэд хичээлийн А, Б байртай. Гадна, доторгүй камертай. Зөвхөн гадна гэхэд дөрвөн камер суурилуулж, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангасан тухайгаа тус цэцэрлэгийн эрхлэгч ярилаа. Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Сургууль, цэцэрлэгийнхээ тулгамдсан асуудлыг үе шаттайгаар шийдээд явна. Боловсролын салбарын төсөвт гар татахгүй. Эхлээд хүүхдүүд энэ өвөл дулаан өвөлжих, аюулгүй орчинд сурч боловсрол нөхцөл байдлыг хангана. Цаашлаад Чингэлтэй дүүрэг бүх сургууль, цэцэрлэгийнхээ агааржуулалтыг сайжруулж, шинэчилнэ. Сургууль, цэцэрлэг орчмын камержуулалтыг ч нэмнэ. Бидний нэн тэргүүнд анхаарах салбар бол боловсрол” гэсэн юм. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын явцын тухайд 14 дүгээр хороонд баригдаж буй Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилгын ажлыг ирэх сард дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдлээ. Тус төв ашиглалтад орсноор дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэх боломжтой болох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА