ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ТОХИЖИЛТ, ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ, ХОГ ТЭЭВЭРЛЭЛТ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАДАГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

 
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил, газрын харилцааны хороо дүүргийн хэмжээнд тохижилт, орчны цэвэрлэгээ, хог хаягдлын тээвэрлэлт, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ хариуцан ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид хэрэгжүүлэх ажил, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Чингэлтэй дүүрэг 2024 оноос эхлэн байшин хорооллуудад “Ухаалаг хогийн сав” байршуулж эхэлсэн бөгөөд 2026 оны байдлаар нийт 50 ширхгийг суурилуулаад байна. Цаашид эдгээр хогийн савыг шаардлагатай байршлуудад нэмэгдүүлэх, мөн тохижилт, үйлчилгээний ажлыг хариуцан ажиллаж буй компаниудыг илүү төлөвлөлттэй ажиллуулах, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх талаар Хурлын хорооны гишүүд болон аж ахуйн нэгжүүд санал дэвшүүллээ.
Дүүргийн хэмжээнд хог хаягдлын тээвэрлэлтийг хоёр аж ахуйн нэгж хариуцан ажиллаж байгаа бөгөөд 2025 онд нийт 271,817 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэсэн байна.
Мөн дүүргийн хэмжээнд 10,762 гэрэлтүүлгийн шон, 12,389 ширхэг гэрэлтүүлэг, 1,355 гэрэлт үсгэн лого ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн засвар, үйлчилгээг гурван аж ахуйн нэгж хариуцан гүйцэтгэж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХҮНИЙ ЭРХ, ЁС ЗҮЙ, ӨРГӨДЛИЙН ХОРОО ХОЁРДУГААР ХУРА...

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ШИНЭЧЛЭЛЭЭР ХӨРС, УСНЫ...

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...