ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ТУСГААР ТОГТНОЛ” ГАР ЗУРАГ, ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

Улс тунхагласны баяр болон Монгол бахархлын өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зураг, эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь хүүхдүүдийн хүсэл сонирхол, дуу хоолойг сонсох, Монгол ёс заншил, тусгаар тогтнол, эх оронч үзлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Уралдаанд 500 орчим сурагч оролцож, бүтээлээ ирүүлсэн юм. Уралдааны шилдгүүд өнөөдөр тодорч, шагналаа гардан авлаа.

“Тусгаар тогтнол” гар зургийн уралдааны төрөлд бага ангиас

1-р байранд 23 дугаар сургуулийн сурагч Ж.Учрал

2-р байранд 24 дүгээр сургуулийн сурагч О.Ялгуун

3-р байранд 24 дүгээр сургуулийн сурагч Г.Хулан

Дунд ангийнхнаас,

1-р байранд 24 дүгээр сургуулийн сурагч Н.Анир

2-р байранд 24 дүгээр сургуулийн сурагч Х.Хонгор

3-р байранд 17 дугаар сургуулийн сурагч М.Дэлгэрмаа нар шалгарав.

Харин “Тусгаар тогтнол” эсээ бичлэгийн уралдаанд

1-р байранд 24 дүгээр сургуулийн сурагч М.Лхам-Өлзий

2-р байранд 57 дугаар сургуулийн сурагч Д.Батмагнай

3-р байранд 39 дүгээр сургуулийн сурагч Г.Ганцэцэг нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Баттулга, зохиолч Б.Сарантуяа нар гардуулан өгсөн юм.  

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА