ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

УХААЛАГ СИСТЕМ БҮХИЙ ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ БАЙГУУЛЛАА

Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээж, үүнийг түшиглэн есөн дүүргийн Теле камерын хяналтын дэд төвийг байгуулсан юм.

Чингэлтэй дүүргийн теле камерын дэд төвийг 11 ам.метр ханан дэлгэц, удирдлагын төхөөрөмж, аудио систем, видео удирдлагын систем болон 340 камерын ухаалаг программ хангамж бүхий 2.9 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр байгуулж, нээлтээ хийлээ. Энэхүү ухаалаг систем бүхий дэд төвийг байгуулснаар энгийн камераар хүний царай болон автомашины дугаар таних, зөрчил илрүүлэх давуу тал бий болж байгаа юм.

Чингэлтэй дүүрэг нь 2022 онд Теле камерын хяналтын төвөө анх байгуулж, 2022-2024 онд 22 хорооны нутаг дэвсгэрт 638 цэгт MNS 6423:2019 стандартын шаардлага хангасан 4МР үзүүлэлттэй 2538 хяналтын камерыг 5.1 тэрбум төгрөгийн өртгөөр суурилуулсан байдаг.

Өдгөө камерын төв нь 2600 камерын бичлэгийг 30 хоног хадгалах хүчин чадалтай 12 сервертэй иж бүрэн тоноглогдсон серверийн өрөө, 29 дэлгэцтэй 72 ам.метр талбай бүхий хяналтын өрөө, нийт 2454 камерын лицензтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА