ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ИЛРҮҮЛЭХ ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНД 170 ОРЧИМ ЭМЭГТЭЙГ ХАМРУУЛНА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар дүүргийн нэгдсэн эмнэлэгт умайн хүзүүний хорт хавдарыг илрүүлэх үзлэг, шинжилгээг хиймэл оюун ухаанд суурилсан технологиор хийж байна. Ингэхдээ эхний ээлжид дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй 170 орчим эмэгтэйг хамруулж байгаа юм.

Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд хүн амын дундах хорт хавдрын өвчлөлийн статистик үзүүлэлтэд умайн хүзүүний хорт хавдар дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг. Гэвч энэ төрлийн шинжилгээнд хамрагдах хувь дүүргийн төдийгүй улсын хэмжээнд хангалтгүй байдаг нь эргээд хожуу шатандаа оношлогдох, уг өвчнөөр нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, энэ оны эхний 10 сарын байдлаар умайн хүзүүний эсийн шинжилгээний хамрагдалт улсын хэмжээнд 29.5 хувь, нийслэлд 19.2 хувь, дүүргийн хэмжээнд 25.6 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, дүүрэгт энэ төрлийн шинжилгээнд хамрагдвал зохих 10 мянга гаруй эмэгтэй байгаагаас 3000 орчим нь хамрагдсан байгаа юм.

Үүнээс харвал умайн хүзүүний эсийн шинжилгээний хамрагдалтыг сайжруулж, эрт шатанд илрүүлэх нь нэн тэргүүний асуудал юм. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар ийнхүү дүүргийн нэгдсэн эмнэлэгт хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний хорт хавдарыг илрүүлэх үзлэг, шинжилгээ хийж байна.

Цаашлаад энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан үзлэгийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, умайн хүзүүний эсийн шинжилгээний хамрагдалтыг сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд ярьж байлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА