ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аугаа эх орны ялалтын 80 жилийн ойг угтан нийслэлд хотод тэмдэглэн өнгөрүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулах, иргэдэд таниулах зорилгоор Тусгаар тогтнолын талбайд өдөрлөг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож, түүхэн гавьяа байгуулсан ахмад буурлууд, тэдгээрийн үр хүүхэд, ач зээ нарт Чингэлтэй дүүргийнхээ үе үеийн удирдлага, ахмад буурлууд, нийт Чингэлтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэлээ. Үйл ажиллагаанд Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин МУГЖ Э.Бүрнээбаяр, нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол дуучин Г.Алтанхуяг, Ж.Буянтогтох, нийслэлийн Улаанбаатар театрын бүжигчид болон дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг сурагчид оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА