ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЁНСУ ДҮҮРЭГТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

БНСУ-ын Ёнсу дүүргийн Засаг дарга болон удирдлагууд Чингэлтэй дүүрэгт зочлон, албан уулзалтууд хийж байна. Өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, Зөвлөх Д.Уянга, Засаг даргын орлогч З.Бямбажав нар тэднийг хүлээн авч уулзлаа. Чингэлтэй дүүрэг нь БНСУ-ын Ёнсу дүүрэгтэй Санамж бичиг байгуулж, эдийн засаг, эрүүл мэнд, соёл урлаг, өсвөр үеийнхний боловсрол болон хувийн хэвшлийн салбарт хамтран ажиллахаар болсон юм.

Өнөөдрийн уулзалтаар дүүргийн удирдлагуудын зүгээс сурагч солилцоо болон соёлын арга хэмжээнүүдэд үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийлэв. Эдгээр нь хүүхэд, залуучуудын хөгжил, хоёр дүүргийн ойлголцлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байгааг дурдлаа. Мөн дүүргийн Хүүхэд хөгжлийн төвд ном хандивласан Ёнсу дүүргийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, хандивыг хүлээн авч, зорилтот төвд хүргүүлсэн гэдгээ хэллээ.

Цаашдаа эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр дүүргийн нэгдсэн эмнэлгийг харилцан туршлага судлуулах, эмч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтран ажиллах санал талаар санал солилцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА