ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ЁС ЗҮЙТЭЙ ТӨРИЙН АЛБЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТАД 400 ОРЧИМ АЛБАН ХААГЧ ХАМРАГДЛАА

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх нь” сургалт зохион байгууллаа.

Сургалтыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, ёс зүй өргөдлийн хорооноос санаачлан хийсэн бөгөөд 400 орчим төрийн албан хаагчийг хамруулсан юм. Ингэхдээ “Ёс зүйтэй манлайллыг төлөвшүүлэх нь” сэдвээр сургагч багш Ц.Азбаяр, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургагч багш Б.Цэнд-Аюуш нар илтгэл тавив.

Энэ үеэр Хүний эрх, ёс зүй өргөдлийн хорооны дарга Б.БолортунгалагТөрийн албан хаагчийн ёс зүйн үнэт зүйл, зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх мэдлэг чадвар олгох, хандлагыг нэмэгдүүлж, багаар ажиллах, мэдлэг мэдээлэл өгөх нь энэ сургалтын гол онцлог” гэдгийг тодотгосон юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА 20...

“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ–2028” АРГА...

“САЙН ЭЦЭГ, ЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1000 ХҮҮХЭД ЧУУЛЛАА