ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ХУРЛЫН ХОРООДООС ГАРГАСАН САНАЛ, ДҮГНЭЛТ БОЛОН БИЕЛЭЛТИЙГ СОНСЛОО
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Хурлын хороодоос гаргасан санал, дүгнэлт болон биелэлтийг сонссон юм.
Хуралдааны эхэнд Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газруудын дүрмийг шинэчлэн батлах тухай асуудлыг хэлэлцсэн санал, дүгнэлтийг хэлэлцэв. Тус хурлын хороо тухайн асуудлыг хэлэлцээд, зарим төсөвт үйлдвэрийн газруудын дүрмийн төслөөс давхардсан заалтуудыг хасаж, дахин боловсруулах, зарим дүрэмд нэмэлт оруулж, чиг үүргийг тодорхой болгох зэрэг санал дүгнэлт гаргасан юм.
Үүний дараа Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хорооны дүүргийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн гаргасан санал, дүгнэлтийг сонсов. Мөн Хурлын зарим хороноос зохион байгуулах ажлын талаарх саналыг хэлэлцлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




