ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ТӨРИЙН ЦОЛ, ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛАХААР УЛАМЖЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Төрийн цол, одон медалиар шагнуулахаар уламжлах тухай асуудлыг хэлэлцэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлахаар шийдвэрлэв.

Мөн Хурлын зарим хороодоос зохион байгуулах ажлын талаарх саналыг хэлэлцэн, дэмжлээ. Тухайлбал, Иргэдийн татварын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, татварын орлого төлөвлөлтийн талаар мэдлэг мэдээлэл ойлгох сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлыг хэлэлцсэн юм.

Олон нийтийн дунд татварын талаарх сөрөг ойлголтууд байх нь элбэг. Түүнчлэн төлсөн татварыг хэрхэн зарцуулж, хуваарилдаг талаар ойлголт сул байдаг. Тиймээс энэ талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА