ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

39 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН УРД ҮҮССЭН ХАЛИА ТОШИНГ ЯАРАЛТАЙ АРИЛГАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Чингэлтэй дүүргийн тухайд хэд хэдэн байршилд халиа, тошин үүсэж, мөсийг цэвэрлэж, суваг, татаж далан босгох шаардлагатай газрууд байгаа юм. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар эдгээр газарт ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгааг мэргэжлийн байгууллагатай зөвлөлдөв.
Үүнээс дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр 39 дүгээр сургуулийн урд халиа тошин үүссэн нь хүүхдүүдэд аюултай байдал үүсгэж байгаа тул асуудлыг яаралтай шийдэхээр мэргэжлийн байгууллага, инженерүүд ажиллаж байна. Гэвч далангийн хоолойг хааж өндөр хүчдэл барьсан учраас шийдвэрлэхэд асуудал үүсэж байгааг Геодизи, усны барилга байгууламжийн газраас тайлбарлалаа. Тиймээс эхлээд мөсийг зөөж богино хугацааны яаралтай арга хэмжээ авч, цаашлаад урт хугацаандаа өндөр хүчдэлийг холдуулж, усыг зайлуулах хоолой хийх шаардлагатай байгаа юм.
Халиа тошин цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, гуравдугаар сарын 15 хүртэл үүсдэг. Энэ хугацаанд Геодизи, усны барилга байгууламжийн газраас техник, хүн хүчээ нэмэгдүүлэн ажиллаж байгаа гэлээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 256 ажилтан, алба хаагч, 113 техник хэрэгсэлтэйгээр халиа тошин үүссэн газруудад ажиллаж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО: ОРОН НУТГИЙН...

ХАМТАРСАН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГИЙН ГИШҮҮДИЙГ...

САР ШИНИЙН БАЯРТАЙ ХОЛБООТОЙ ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙ НЭ...

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМ...