ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХАМТАРСАН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛЖ, ТОГТВОР СУУРЬШИЛТАЙ АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, ёс зүй, өргөдлийн хорооныхон энэ сарын 6-13-ны өдрүүдэд дүүргийнхээ ЕБС-ийн хүүхэд хамгааллын орчин нөхцөл, хороодын хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцсон билээ. Энэ үеэр хүүхэд хамгааллын болон хамтарсан багийн гишүүдийн гаргасан санал хүсэлт болон үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг тусган дүгнэлт гаргалаа.
Хамтарсан болон хүүхэд хамгааллын багийнхнаас 140 гаруй санал, хүсэлт гарсан бөгөөд тэдгээрийг багцлан есөн санал бүхий дүгнэлтийг иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын Зөвлөлд хүргүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнд нэн чухал хөндөгдсөн нэг асуудал нь хамтарсан баг болон ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын багийн гишүүдийг чадавхжуулж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах төсөвтэй болгох ажлыг судлах, ерөнхий боловсролын сургуулиудад гадна, дотно эрсдэлийн үнэлгээ хийж, зөрчил арилгах, ерөнхий боловсролын сургуулиудад дотоод засвар хийхдээ орчны стандартад нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайлбал, хана, шал, угаалтуурыг нэг өнгийн стандарттай болгож, нэгдсэн байдлаар эрэгтэй эмэгтэй, тусгай хэрэгцээт хүүхдэд зориулагдсан зэргээр ангилж, ариун цэврийн өрөөний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм байна.
 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО: ОРОН НУТГИЙН...

ХАМТАРСАН БОЛОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БАГИЙН ГИШҮҮДИЙГ...

САР ШИНИЙН БАЯРТАЙ ХОЛБООТОЙ ОРОН БАЙРНЫ ХУЛГАЙ НЭ...

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ ХАМ...