ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ЧИНГЭЛТЭЙ 1000 АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүрэгт ажил хайж байгаа иргэд, оюутан залуучууд болон ажил олгогчдыг холбох зорилготой “Чингэлтэй 1000 ажлын байр” өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийт 500 орчим иргэн, ажил олгогч, байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.

Энэ үеэр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд 1000 орчим ажлын байрны сул орон тоог танилцуулж, ажил хайгчдад ажлын байрны мэдээлэл өгөхөөс гадна шууд уулзалт, ярилцлага хийх боломжийг бүрдүүлсэн байна. 

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн насны 47 мянган иргэн байдгаас 44 мянга орчим нь тогтмол ажил хөдөлмөр эрхэлж байгаа юм. Харин 3200 орчим иргэн ажилгүй байгаагаас өнөөдрийн байдлаар 1700 иргэн ажил идэвхтэй хайж, бүртгүүлсэн байна. Өдөрлөгийн онцлог нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдээс гадна дүүргийн төрийн байгууллагууд сул ажлын байраа танилцуулж буй явдал байлаа. 

Мөн Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажилладаг БНСУ болон Япон улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжийн талаарх мэдээллийг оролцогчдод хүргэлээ. Дүүргийн зүгээс энэхүү өдөрлөгийг залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил хайгчдыг ажил олгогчтой шууд холбох, мэргэшсэн ажиллах хүчний эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн арга хэмжээ гэдгийг онцолж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ЧИНГЭЛТЭЙ 1000 АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ЯПОН УЛСЫН ЭРҮҮЛ ХОТУУДЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛ...

НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнийг нөхөн...

ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГУРАВ...