ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн Нийгмийн даатгалын газарт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, санхүүгийн гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, салбарын өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулсан юм.
Тус газар нь таван хэлтэс, нийт 52 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, дүүргийн хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд, даатгуулагчдад хүргэн ажиллаж байна.
2026 онд нийгмийн даатгалын санд нийт 884.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 622.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Харин тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан болон ажилгүйдлийн даатгалын сангаас нийт 216.8 тэрбум төгрөгийн зарлага гаргасан байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого нь иргэд, ажил олгогчдын төлсөн шимтгэлээр бүрдэж, хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу тэтгэвэр, тэтгэмж болон бусад хэлбэрээр даатгуулагчдад эргэн хүрдэг онцлогтой. Иймд сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалт, гүйцэтгэлийг бодит мэдээлэлд тулгуурлан танилцуулах нь нийгмийн даатгалын тогтолцооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, санхүүгийн хариуцлага, ил тод байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Мэдээллийн цаг” арга хэмжээ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг салбарын үйл ажиллагаа, санхүүгийн гүйцэтгэлийн талаарх бодит мэдээллээр хангахын зэрэгцээ төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэхэд чиглэж байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“Өсвөрийн аврагч-2026” улсын аварга шалгаруулах тэ...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ “МЭДЭ...
“ЧИНГЭЛТЭЙ 1000 АЖЛЫН БАЙР” ӨДӨРЛӨГ БОЛЛОО
ЯПОН УЛСЫН ЭРҮҮЛ ХОТУУДЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛ...




