ЯПОН УЛСЫН ЭРҮҮЛ ХОТУУДЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Чингэлтэй дүүргийн удирдлагууд Япон Улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллагын ерөнхийлөгч, доктор, төслийн менежер Мицуюуки Чиба тэргүүтэй Токио шүдний их сургуулийн багш, профессоруудаас бүрдсэн төслийн багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар өмнөх онуудад Чингэлтэй дүүргийн 37, 50 дугаар сургуулиудад хэрэгжүүлсэн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих төслийн үр дүн, хэрэгжилтийг хэлэлцэж, төслийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжсэн талаар онцлон тэмдэглэв.
Мөн энэ онд дүүргийн 39 дүгээр сургуулийн сурагчдыг хамруулан шүдний үзлэг, урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж, шүд цоорлоос урьдчилан сэргийлэх зорилгоор фторжуулсан ам зайлагч хэрэглэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах энэхүү төсөл нь анх Чингэлтэй дүүргээс эхлэн хэрэгжсэн бөгөөд үр дүнтэй хэрэгжиж ирсэн туршлагад үндэслэн энэ жилээс улсын хэмжээнд өргөжүүлж, 14 сургуулийн 9000 гаруй сурагчийг хамруулахаар ажиллаж байна.
Энэ удаагийн төслийн баг 19 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Япон Улсаас хүрэлцэн ирсэн дөрвөн шүдний эрүүл ахуйч хүүхдүүдэд шүдний үзлэг, амны хөндийн эрүүл мэндийн үнэлгээ хийхийн зэрэгцээ шүд цоорлоос урьдчилан сэргийлэх зөв дадал, мэдлэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
3 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...3 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...3 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...3 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...3 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЯПОН УЛСЫН ЭРҮҮЛ ХОТУУДЫГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛ...
НИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүнийг нөхөн...
ЭРХ ЗҮЙ, НУТГИЙН УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГУРАВ...
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ӨСВӨРИЙН...




