ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЕБ-ын 39 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо.

Дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр 39 дүгээр сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр хэлсэн үгэндээ тус сургуулийн дээвэр, фасадны засвар бүрэн дууссаныг дурдаад, одоо баригдаж буй усан бассейн, спорт заалны цогцолбор ирэх хичээлийн жилд ашиглалтад орсноор хүүхэд багачууд спортоор хичээллэх таатай орчин бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Ерөнхий боловсролын 39 дүгээр сургуульд энэ хичээлийн жилд 18789 гаруй сурагч суралцаж, 111 орчим багш, ажилтан ажиллах бөгөөд нэгдүгээр ангид 175 сурагч шинээр элсэн орж байна.

Энэ хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 18 сургууль, 40 цэцэрлэг, Насан туршийн суралцахуйн 1 төв үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгийн нэгдүгээр ээлжийн элсэлтээр 7,898 хүүхэд хүлээн авч байгаа бол 18 сургуулийн нэгдүгээр ангид 2,499 сурагч шинээр элсэж, нийт 27,336 сурагч эрдмийн их аянаа эхлүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЕБ-ын 39 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн н...

Нийслэлийн 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эр...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ ХЭТ ХУРДАН EV ЦЭН...

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах аж...