ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Нийслэлийн 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” жишиг загвараар хичээлийн шинэ жилээ угтлаа

Улс даяар 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж буй энэ өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” загвар сургуулийн шинэчлэлээ албан ёсоор танилцуулж, нээлтээ хийлээ.

Тус сургууль нь эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилгоор 50 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 46 кВт.ц багтаамж бүхий батарей хуримтлуурын хосолсон системийг нэвтрүүлжээ. Жилд 84,000 кВт.ц цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг системийн горим, хэрэглээг бодит цаг хугацаанд хянах боломжтойгоос гадна илүүдэл эрчим хүчийг төвийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх ухаалаг шийдлийг бүрдүүлсэн байна.

Мөн сурагчдад экологийн боловсрол олгох, тогтвортой хөгжлийн дадлыг өдөр тутмын орчинд нь төлөвшүүлэх хүрээнд:

  • Хөрсгүй тариалалт буюу гидропоник лаборатори: Ургамлын өсөлт, усны зохистой хэрэглээ, тогтвортой хүнсний үйлдвэрлэлийн талаарх мэдлэгийг сурагчдад практик туршилтаар олгох нөхцөлийг бүрдүүлэв.
  • Аюулгүй, ээлтэй гадна орчин: Сургуулийн ногоон байгууламж, амралтын талбайг нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй зорчих нөхцөлийг хангах “Kiss & Drop” түр зогсоолын бүс болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг иж бүрэн шийдвэрлэжээ.

Ингэснээр 57 дугаар сургууль нь зөвхөн дэд бүтцийн шинэчлэл хийгээд зогсохгүй, хүүхэд багачууд сэргээгдэх эрчим хүч, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг практикт суралцах "амьд сургалтын талбар" болж буйгаараа онцлог юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Биате Дастел тэргүүтэй төр, захиргааны төлөөллүүд оролцож, шинэ хичээлийн жилдээ амжилт гаргахыг багш, сурагчдад хүсэн ерөөлөө.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЕБ-ын 39 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн н...

Нийслэлийн 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эр...

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ МОНГОЛЫН АНХНЫ ХЭТ ХУРДАН EV ЦЭН...

Чингэлтэй дүүргийн боловсролын салбарын удирдах аж...