ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ IV”-ААР И-МОНГОЛ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН БОДЛОГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан тогтмол зохион байгуулж байгаа “Бодлогын уулзалт” үргэлжилсээр байна. Өнөөдөр дөрөв дэх уулзалтаа хийж, И-Монгол цахим шилжилтийн өнөөгийн байдал, цаашдын бодлогын талаарх танилцуулга, мэдээллийг сонслоо. Бодлогын зочноор “И-Монгол академи” УТҮГ-ын Систем нэгтгэлийн газрын дарга С.Тулга оролцож, танилцуулга хийсэн юм. И-Монгол цахим систем нь төрийн үйлчилгээ, цахим бичиг баримт, эрүүл мэнд, татвар, торгууль, хүүхэд хамгаалал зэргийг багтаасан байдаг. Өнөөдрийн байдлаар тус системд 1.9 сая гаруй хэрэглэгч бүртгэлтэй байна. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 88 хувь юм. Сард 610 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчид 2.1 сая үйлчилгээ үзүүлдэг. Ингэснээр 1.5 тэрбум гаруй төгрөг иргэнээс хэмнэсэн гэдэг тооцоо гарчээ. Мөн цаасны хэрэглээг бууруулж, Сүхбаатарын талбайг найман давхар хучих хэмжээний цаасыг сар бүр хэмнэж байна гэдэг тооцооллыг танилцууллаа. Төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах үйл ажиллагаанд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөгжүүлж, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх замаар цахим үндэстэн болоход шаардлагатай цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой “И-Монгол академи” нь төв Ази болон Африк тив рүү гарч олон улсын зах зээлд тэлэлт хийхээр төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн тухайд “Цахим Чингэлтэй 2028” арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Энэ хүрээнд цаасан суурьт баримтыг цахимжуулахад шаардагдах техник хэрэгсэл тоног, төхөөрөмжөөр хангах, цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан үүсгэх, байгууллага, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж, лавлагаа үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх тэргүүтэй 10 орчим ажлыг төлөвлөсөн юм. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Т.УЛАМБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР...

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ШИНЖЛЭХ УХА...

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРА...

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ IV”-ААР И-МОНГОЛ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙ...