

Т.УЛАМБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЁСТОЙ
“Хамгийн сайн халамж-хөдөлмөр эрхлэлт” уулзалт өнөөдөр болж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, дүүргийн Засаг даргын орлогч З.Бямбажав, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр нар оролцов. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөтөлбөрт хамрагдсан иргэд сайн туршлагаасаа хуваалцлаа.
Засгийн газраас энэ оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Манай улсад 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүний 80 гаруй мянган иргэн нь хөдөлмөр эрхлэх боломжтойгоос 15 мянга орчим нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа байдаг. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 3696 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 608 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр энэ үеэр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд халамж аваад амьдрах бус өөрсдөө хөдөлмөр эрхлэх сонирхолтой болсон. Тиймээс энэ хүсэлд сонирхолд нийцүүлж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг жил бүр зохион байгуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэх, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэн ажиллаж байна” гэлээ. Тухайлбал 2024 онд 34 иргэнд 239 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, 45 шинэ ажлын байр бий болж, 12 хөгжлийн бэрхшээлтэй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдсан байна. 2025 он гарсаар 7 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд зуучлагджээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...1 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Т.УЛАМБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР...
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ШИНЖЛЭХ УХА...
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРА...
“БОДЛОГЫН УУЛЗАЛТ IV”-ААР И-МОНГОЛ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙ...