ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ, ЗУРГААН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЛЭЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өргөн барьсан Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудал болон Япон Улсын Яйзү хотод албан томилолтоор ажилласан тухай тайланг хэлэлцсэн юм. Тодруулбал, төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах, ажиллах таатай нөхцөлөөр хангах нь энэхүү арга хэмжээни зорилго бүхий “Хүний нөөц, нийгмийн баталгаа 2028” арга хэмжээг хэлэлцлээ. Мөн цаасан суурьт баримтыг цахимжуулахад шаардагдах техник хэрэгсэл тоног, төхөөрөмжөөр хангах, цаасан баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, мэдээллийн сан үүсгэх, байгууллага, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлж, лавлагаа үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зэрэг ажлуудыг багтаасан  “Цахим Чингэлтэй 2028” арга хэмжээг хэлэлцсэн бол үргэлжлүүлэн  “Тохилог Чингэлтэй 2028”, “Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах 2028” арга хэмжээний танилцуулгыг сонсож,  хэлэлцэв. Мөн эдгээр асуудалтай холбогдуулан Хурлын хороодыг хуралдуулах товыг баталлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Т.УЛАМБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР...

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ШИНЖЛЭХ УХА...

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРА...

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ IV”-ААР И-МОНГОЛ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙ...